Төслийн хаалтын ажиллагаа 2017 оны 6-р сарын 14-нд АСЕМ Гэрт амжилттай болж өнгөрлөө.
Төслийн хаалтын ажиллагаа
Төслийн хаалтын ажиллагаа 2017 оны 6-р сарын 14-нд АСЕМ Гэрт амжилттай болж өнгөрлөө.
Хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүний стандартыг сайжруулах замаар хөх мөнх тэнгэрийн орны хэрэглэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих Европын Холбооны төслийн Хаалтын ажиллагаа 2017 оны 06-р сарын 14-нд АСЕМ Гэрт болно. Европын Холбоо болон Монгол улс хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хаалтын арга хэмжээ 2017 оны 06-р сарын 14-нд…
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт зориулан EN ISO 17020 стандартын сургалтыг Улаанбаатар хотноо 2017 оны 4-р сарын 17-21-ний хооронд зохион байгуулав. Энэхүү стандарт нь хяналтын үйл ажиллагаа гүйцэтгэдэг байгууллагын чадавхид тавигдах шаардлагыг тогтоож өгдөг. Сургалтыг Европын Холбооны эксперт, Чех Улсын Үндэсний Итгэмжлэлийн газрын мэргэжилтэн ноён Милан Свобода удирдан явуулав.
Европын Холбооны GSP+ хүрээнд Экспортлогчдийг бүртгэх шинэ систем нэвтэрч эхлэж байгаатай холбогдуулан 2017 оны 4-р сарын 24-28-нд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим (экспортлогч аж ахуйн нэгжүүдийг оролцуулан) болон Гаалийн ерөнхий газрын байцаагч нарт зориулсан “ ЕХ-ны Тарифын хөнгөлөлтийн хүрээн дэх импортын тусгай нөхцөл (REX system)” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 60 гаруй хүн оролцсон…
2015 оны 9-р сард зохион байгуулсан туршлага судлах аялалын үр дүнд Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан юм. (2017 оны 1-р сарын 24-нд Засгийн газарт хүргүүлсэн) Энэхүү хуулийн төслийн дэмжих ажлын хүрээнд төслийн зүгээс Европын Холбооны эксперт Жозеп Тоус бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ, Бүтээгдэхүүний аюулгүй байдлын хуулийн төслийн ерөнхий зарчмуудыг танилцуулах сургалт семинар,…
Төслийн хүрээнд Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг Европын Холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт болон практик туршлагыг тусган боловсруулж өгсөн билээ. Үүнтэй холбоотойгоор 2017 оны 3-р сарын 21-нээс 31-ний хооронд Европын Холбооны эксперт Тика Бош Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллан хуулийн төслийн зарчмууд, Европын туршлагыг танилцуулж сургалт семинар зохион байгуулав. Сургалтанд…
Европын Холбоонд зөгийн бал экспортлохтой холбоотойгоор төслийн зүгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж Үндэсний үлдэгдлийг хяналтын төлөвлөгөө бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ ажилтай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулга ажлын хэсэг байгуулсан байна. 2017 оны 2-р сарын 06-17-ны хооронд Европын Холбооны эксперт Андре Франсуа ажлын хэсгийн гишүүдтэй ажиллаж зөгийн бал…
Европын стандартчиллын байгууллагууд хамтран стандартчиллын боловсролын тухай стратегийг тусгасан мастер төлөвлөгөө гаргасан билээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу Европын Холбооны үндэсний стандартчиллын байгууллагууд стандартчиллын боловсролын тухай үндэсний стратегийг бий болгох юм. 2017 оны 2-р сарын 20-24 ний хооронд ахлах эксперт Петр Күбэс, үндэсний эксперт Сосорбарам нар Стандарт, хэмжил зүйн газар болон бусад их, дээд сургуулиудад Европын Холбооны…
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар 2017 оноос эхлэн Европын стандартчиллын байгууллага (CEN) –ийн Хамтрагч стандартчиллын байгууллагын статустай болсон билээ. Үүнтэй холбоотойгоор төслийн хүрээнд Европын стандартчиллын байгууллагаас гаргасан дараах зааваруудыг танилцуулж мэдээлэл өгөв. Үүнд: Заавар 10 (CEN, CENELEC-ийн хэвлэлийг тараах, худалдах, хуулбарлах бодлого) Заавар 13 (CEN, CENELEC-ийн Хамтрагч стандартчиллын байгууллагын тухай) Заавар 17 (Стандарт боловсруулахдаа…
Энэ оны 1 дүгээр сарын 25-нд Төслийн удирдах хорооны 6 дугаар хурал Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралд Төслийн удирдах хорооны гишүүдээс гадна Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Британийн Стандартын Байгууллага, Испани Улсын Технологийн Институт АИНИА зэрэг байгууллагын төлөөлөгчид зэрэг 20 гаруй хүн оролцсон. Уг хурлаар өнгөрсөн…