Төслийн үр шимийг хүртэгчид

The main project beneficiaries will be:

MASMСтандартчилал, хэмжил зүйн газар /СХЗГ/

Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ) нь Монгол Улсын Шадар сайдын харъяа Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Энэ байгууллага нь стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, итгэмжлэл, бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтыг хариуцдаг төрийн төв байгууллага бөгөөд үндэсний стандарт боловсруулах, анхан шатны хэмжил зүйн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн, тогтолцоог баталгаажуулах, итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг.

www.masm.gov.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/
GASI

Энэхүү төслийн үр шимийг хүртэгчдийн нэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) нь Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор 13 хяналтын хэлтсийг нэгтгэн байгуулагдсан.

МХЕГ-ын үндсэн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг хангана:

  1. Мэргэжлийн хяналтын хууль тогтоомж, стратеги удирдлагын хүрээнд төлөвлөсөн хяналтын бодлогын хэрэгжилтийг хангах
  2. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн тулд олон улсын стандартын дагуу төрийн хяналтын үйлчилгээгээ үзүүлэх
  3. Олон улсын хамтын ажиллагаа, төрийн удирдлагын бодлогыг бэхжүүлэх

www.inspection.gov.mn

MoFaAХүнс, хөдөө аж ахуйн яам

Эрхэм зорилго
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, орлого, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино. www.mofa.gov.mn

 

ЭРХЭМ ЗОРИЛГОMoJ

Яамны эрхэм зорилго нь Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино. www.moj.gov.mn

 

 

MoF

ЭРХЭМ ЗОРИЛГО – Бидний үүрэг

Сангийн яамны эрхэм зорилго нь Монгол улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн, оновчтой удирдлагаар хангахад оршино. www.mof.gov.mn

 

ГХЯ-ны үйл ажиллагааны эрхэм зорилго
MoFA

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино. Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгоно. www.mfa.gov.mn