Энэхүү төслийг Европын Холбооноос Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн газраараа дамжуулан санхүүжүүлж байна
Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар нь олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого боловсруулах, тусламж үзүүлэх асуудлыг хариуцан ажилладаг.
Тус газар нь Гишүүн орнуудын хэрэгцээнд тохируулан олон улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд нь авч үзэн хөгжлийн бодлого боловсруулах үүрэгтэй. Мөн бодлогын хүрээнд Европын гадаад харилцааны үйлчилгээ зэрэг Комиссын бусад газартай нягт хамтран үйл ажиллагаа явуулдаг.
Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар нь гадаад тусламжаар дамжуулан дэлхийн түвшинд ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгэм, байгаль орчны хөгжлийг дэмжих, ардчилал, хууль дээдлэх ёс, сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр Европын Холбооны хөгжлийн бодлого боловсруулах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Европын Холбоо болон Гишүүн орнуудын хамтын ажиллагааг зохицуулан, бусад улс оронд төлөөлөн оролцдог.
ec.europa.eu
Уг төслийг Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар хариуцдаг
Европын Холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газар Европын Холбоог Монгол Улсад төлөөлж, Монгол Улс Брюссель хотноо Элчин сайдын яам ажиллуулж байна. 2006 онд Улаанбаатар хотод Европын Холбооны Хамтын ажиллагааны газар байгуулагдан, Монгол Улстай харилцаагаа сайжруулах, ЕХ-ны Гишүүн орнуудын Элчин сайдын яамдын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Бээжин болон Брюссель хотоос албаны хүмүүс тогтмол айлчлан Засгийн газар, иргэний нийгэм болон бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
eeas.europa.eu