Зах зээлийн хяналт

Энэ хэсэгт зах зээлийн хяналттай холбоотой баримт бичиг, материалыг багтаасан болно.

Зах зээлийн хяналт нь зах зээл дээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнийг холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгаад хяналт тавьдаг. Зах зээлийн хяналтын байгууллагуудад тодорхой шаардлага тавьдаг бөгөөд үүнийг хуулиар баталгаажуулсан байдаг. Гэхдээ зах зээлийн хяналтын ажлыг Европын Холбооны гишүүн орнууд тухайн хуулийн үндсэн зарчим шаардлагыг биелүүлэн үндэсний хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлдэг. Гишүүн орнууд нь өөрийн нутаг дэвсгэртээ зах зээлийн хяналтын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Үүнийг Бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахтай холбоотой итгэмжлэл, зах зээлийн хяналтын тухай Европын Холбооны 765/2008/ЕС хуулиар зохицуулсан байдаг. Энэхүү хуулинд зах зээлийн хяналтын байгууллагын үүргийг маш тодорхой зааж, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хүн хүч, санхүүгийн нөөц, мэдлэг ур чадвартай байх ёстой тухай заасан байдаг. Мөн зах зээлийн хяналттай холбоотой хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагаанд мониторинг хийх, залруулах арга хэмжээ авах, аюулгүй байдалтай холбоотой шинжлэх ухааны болон техникийн мэдлэг олж авах зэрэг журмуудын талаар багтаасан байна. Гишүүн орнууд нь зах зээлийн хяналтын үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, шинэчлэх шаардлагатай ба 4 жил тутамд зах зээлийн хяналтын үйл ажиллагаандаа дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн байх ёстой.