Төслийн хураангуй

Төслийн зорилго нь байгууллагын чадавхийг дээшлүүлэх замаар “Бүтээгдэхүүний чөлөөт худалдаа”-ны эхний түвшинтэй холбоотойгоор Европын зарчим, норм, стандартыг нутагшуулах Монгол Улсын Засгийн газрын санаачлагыг дэмжих юм.

Энэ төсөл нь 2014 оны 4-р сарын 1-нээс эхлэсэн бөгөөд гурван жилийн хугацаатай. Төслийн зорилт нь:

  • • Шадар сайдын ажлын хэсгээр удирдуулсан үндэсний чанарын бодлого болон үндэсний чанарын хөтөлбөр бий болгох.
  • Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын Парламент болон Зөвлөлийн 2001 оны 12-р сарын 3-ны өдрийн 2001/95/ЕС удирдамж, гэмтэлтэй бараа бүтээгдэхүүний хариуцлагын талаар Гишүүн орнуудын хууль, дүрэм, захиргааны хариуцлагын тухай заалтуудыг нэгтгэх тухай Зөвлөлийн 85/374/ЕЕС удирдамжид нэмэлт өөрчлөлт оруулж боловсруулсан Европын Парламент болон Зөвлөлийн 1999 оны 5-р сарын 10-ны өдрийн 1999/34/ЕС удирдамжийн заалтуудаас Монгол Улсын хууль тогтоомжид оруулж өгөх.
  • Удирдлагын, стандартчиллын, итгэмжлэлийн, тохирлын үнэлгээний чиг үүргийн салгасан чанарын дэд бүтцийг эрх зүйн орчин бүрдүүлэх.
  • Стандартчилал, хэмжил зүйн газрыг Дэлхийн худалдааны байгууллагын шаардлага хангасан үндэсний стандартын байгууллага болгох.
  • Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь ISO 17011 (тохирлын үнэлгээний байгууллагыг үнэлэх, итгэмжлэх байгууллагад тавигдах ерөнхий шаардлага) стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, сонгосн салбарын анхны (хамтарсан) итгэмжлэлийг хийж гүйцэтгэх.
  • Зах зээлийн хяналтын байгууллага болон улсын мэргэжлийн хяналтаас зах зээлийн хяналтад шилжүүлэх.
  • Бүтээгдэхүүний анхны зохицуулалт бий болгох.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь чанартай төрийн үйлчилгээг илүү сайн хүргэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын чадавхийг сайжруулах юм.